Бараа захиалах товч заавар
1. Сайтад хувийн бүртгэл үүсгэнэ.
2. Хэрэглэгчийн хэсгэс цэснээс хувийн мэдээлэл нэмэж бөглөх
3. Худалдан авахаар сонгосон бараагаа сагсанд нэмэж захиалга ь
4. Захиалгаа баталгаажуулах
5. Захиалгын төлбөрөө шилжүүлэх /100%/
6. Захиалсан бараагаа, бүртгүүлсэн хаягын дагуу хүлээн авах.
Гар аргаар бараа захиалах
Хэрэглэгч дэлгүүрийн админд бүртгүүлээд, дэлгүүрийн сайтад бүртгүүлэхгүйгээр бараагаа худалдан авахыг хэлнэ.
1. Админ таны мэдээлэлийг гар аргаад бүртгэж авна.
2. Харин сайтын байнгын урамшуулалыг бодох боломжгүй юм.
Сайтад бүртгүүлэн бараа захиалхад анхаарах зүйл.
Эрхэм хүндэд худалдан авагч та сонгосон бараагаа "Админтай Холбогдох" хэсгээр Админтай холбогдоод өөрийн сонгосон өнгө, размер байгаа эсэхийг асууж лавлаарай.
Хэрвээ байгаа тохиолдолд та бараагаа сагсанд хийгээд алхам алхмаар мэдээлэл бөглөн захиална.
Та мэдээллүүдийг үнэн зөв бөглөх шаардлагатай учир нь таны мэдээллийн дагуу таны барааг хүргэж өгөх болно.
Бүртгэлийн мэдээллийг бөглөж дууссанаар таны хувийн э-майл шууданд таныг амжилттай бүртгэгдсэн тухай мэдээлэл очих болно.
Харин та захиалсан барааны захиалгаа баталгаажуулсан тохиолдолд таны хувийн э-майл шууданд таны захиалсан барааны төлбөрийн нэхэмжлэл очих болно.
Тэрхүү нэхэмжлэл дээр байрлах захиалгын дугаарыг та манай дансанд төлбөрөө тушаахдаа гүйлгээний утга дээр заавал бичээрэй. Тэгснээр манай хамт олон таныг төлбөрөө төлснийг төвөггүй мэдэх болно.
Улаанбаатар хот дотор хүргэлтийн төлбөр авахгүй. Жич: овор ихтэй бараанд хүргэлтийн үнэ нэмэгдэж болно.
Доорх асуултыг админаас заавал асууж байгаарай.
- БАРААНЫ ХЭМЖЭЭ ӨНГӨ
- БАРААГАА ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- БАРААГАА ХҮЛЭЭН АВАХ САР ӨДӨР
Манай дэлгүүр барааны төлбөрөө 100% урьдчилан авдаг бөгөөд үнийн дүн нэг сая төгрөгөөс хэтэрсэн үед та бараагаа админтай харилцан тохиролцсоноор төлбөрөө хувааж хийж болно. Харин админы зөвшөөрөлгүй төлбөрийн тал мөнгийг хийсэн тохиолдолд админ хэрэглэгчид анхааруулж 48 цагийн дотор мэдээлэл илгээж үлдсэн төлбөрөө тушаахыг сануулна. Төлбөрийг гүйцэт хийсэн тохиолдолд барааг таны хаягаар илгээх болно.
САЯ БАРААНЫ ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС ТӨЛБӨРӨӨ БУЦААЖ АВАХ
Захиалсан барааныхаа төлбөрийг буцаан авахдаа та "ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭСЭГ" буланд "БАНК МЭДЭЭЛЭЛ" хэсэгт өөрийн дансны дугаараа оруулснаар таны данс идэвхижих ба Барааны төлбөрөө буцаан авах нэхэмжлэлийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илгээнэ. Таны нэхэмжлэлийг 72 цагийн дотор шийдвэрлэх болно.
Журмыг баталсан:
ЗАХИРАЛ: . . . . . . . . . . /Б.Галбадрах/


















